Цэргийн залууст өвчлөл бага байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 12:47:04

2015 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагад Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 10 сумын залуус хамрагдлаа.

Тэд Хилийн цэргийн 0131-р анги, Зэвсэгт хүчний 167-р анги, Ерөнхий зориулалтын цэргийн 013, 014, 015, 120, 326 гэсэн ангиудад хуваарилагдсан бөгөөд одоогоор Зэвсэгт хүчний 119-р ангид сарын хугацаатай байршин цэргийн анхан шатны мэдлэгт суралцаж байна.

“Энэ жил цэргийн насны залууст өвчлөл бага байсан. Энэ нь аймагт 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, бүх хүн амыг эрүүл мэндийн анхан болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж байгаатай холбоотой” хэмээн аймгийн Цэргийн штабын дарга н.Батдорж хэллээ.

Мөн төрийн албанд ажиллахад заавал цэргийн алба хаасан байна гэх шалгуур бий болсны үндсэн дээр болон ерөнхийдөө л цэргийн алба хаах хүсэл сонирхол залуусын дунд их байгаагаас бүгд идэвхтэй хандсан бөгөөд цэргийн алба хаах хүний тоо олон байгаагаас шалтгаалж, шалгуур үзүүлэлтийг ч дээд хэмжээнд авсан болохыг тэрбээр онцолж байв. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ