Төв аймагт бор хавтас ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-26 16:40:28
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ жилийн сонгуулийн онцлог нь сонгогчдод хавтас ашиглуулж байгаа юм. Зарим нь уг хавтсыг ашиглаж мэдэхгүйгээс сонгуулийн санал авах машиныг гацаах магадлал өндөр байна. Иймээс аймгийн Сонгуулийн хорооноос олгосон төмөр товчтой хавтсыг хэрэглэлгүй өөрсдийн бэлдсэн бор хавтсыг ашиглаж Зуунмод сумын Сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Зуунмод сумын хэмжээнд 11 мянга 150 сонгогч санал өгөхөөс 12 цагийн байдлаар 2633 сонгогч санал өгснөөр 23,6 хувийн ирцтэй байна.

Санал өгсөн нийт иргэдийн дийлэнх 56-аас дээш насны 999,  41-55 насны 773, 26-40 насны 619, 18-25 насны 231 сонгогчид тус тус саналаа өгөөд байна. Зуунмод сумын Сонгуулийн санал авах байр болон сумын хороонд нийт 70 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн зөөврийн хайрцгаар Зуунмод сумын хэмжээнд 96 сонгогч санал өгөхөөс нас барсан, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн зэрэг шалтгааны улмаас 88 сонгогчийн саналыг авсан байна.
 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ