Санал тоолох машин гацсан ч хэвийн ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-26 18:34:43
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр 9.00 цагийн үед эрчим хүчний хэлбэлзлээс болж 988 дугаар хэсгийн хороонд санал тоолох машин ажиллагаагүй болов. 

Дэлгэрхаан сумын 988-р хэсгийн хороонд өнөөдөр эрчим хүчний хэлбэлзэл үүсч сонгуулийн санал тоолох машин ажиллаагүй болсон ч СЕХ-ны зааварчилгааны дагуу санал тоолох машиныг гар ажиллагаанд шилжүүлэн ажиллажээ. Гар ажиллагаанд шилжсэнээс хойш 113 санал авсан байна.

СЕХ-оос сонгуулийн автоматжуулсан техник хэрэгсэл, программ хангамжийг шалган туслах баталгаажуулах ажлын хэсгийн инженер болон мэдээлэл технологи, программын инженер зэрэг албаны хүмүүс 15:30 ирж засварласнаас хойш 17 цагийн байдлаар 212 хүний санал авснаар 43 хувьтай явагдаж байна. Одоогийн байдлаар сонгуулийн санал хураалт хэвийн ажиллаж байна. Тус хэсгийн хороонд нийт 422 сонгогч санал өгнө. 

Мөн 988 дугаар хэсгийн хороонд мэдээлэл технологийн даамал, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн төлөөлөгч, цагдаа зэрэг 10 төрийн албан хаагчид ажиллаж байна гэж тус хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Д.Пүрэвсүрэн мэдээллээ.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ