Бүх хэсгийн мэдээг нэгтгэж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-27 16:53:27
 Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгийн сонгуулийн санал хураалт аймгийн хэмжээнд 91 хэсэгт явагдсан бөгөөд 19 сумын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар өнөөдөр Улаангомд орж ирж дүнгээ нэгтгэж дуусаад байна. Аймгийн хэмжээнд 49368 сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс 68,8 хувь нь саналаа өгчээ.
Санал хураалтын дүн эцэслэн гарахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 49,5 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 30,7 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 19,8 хувийн санал авсан байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд аймгийн 18 суманд ялалт байгуулсан бол ганцхан Малчин суманд Х.Баттулга илүүрхсэн байна.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Увс аймгийн сонгуулийн 91 хэсэгт хуулийн хүрээнд амжилттай явагдаж дууслаа. Өнөөдөр сумдын тайлан мэдээг хүлээж аваад нэгтгэж дууслаа. Ирэх сарын 9-нд хоёр дахь шатны сонгууль явагдах тул иргэд та бүхэндээ сонгуульдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Дашзэвэг мэдээллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ