“Эрдэнэт брэнд лого”-г таван компани эзэмшиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс орон нутгийн онцлогийг шингээсэн, хэрэглэгчдийн ташаалд нийцсэн бүтээгдэхүүнд “Эрдэнэт брэнд лого”-г олгож байна.
Өнөөдрийн байдлаар уг логог таван компани эзэмшиж байна. Тэд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй 4100 аж ахуйн нэгж байгууллагуудаас шалгарсан шилдэг бүтээгдэхүүнүүд юм. Тодруулбал, 19 иргэн, аж ахуйн нэгжээс 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн эхний шалгаруулалтад тэнцэж үүнээс тав нь шалгарчээ. Тэд чанар, стандартын шаардлага хангасан, сав баглаа боодол, амт чанар нь хэрэглэгчдийн таашаал хүртсэн шилдэг бүтээгдэхүүнүүд юм. Үүнд иргэн С.Түмэнбаярын “Зэсээр урласан аяга”, “Натурал текстайл” ХХК-ийн “Орхон аймгийн түүхэн дурсгалт газрууд” хивсэн бүтээгдэхүүн, “Ширмэг цүнх” ХХК-ийн “Арьсан бүтээгдэхүүний цомог”, “Эрдмийт” ХХК-ийн “Адууны утсан мах”, “Цагаан итгэлт” ХХК-ийн “Жигнэмгийн цуглуулга” Орхон аймгийн брэндээр тодорлоо. Тэд ийнхүү “Эрдэнэт брэнд лого” –г ашиглах эрхтэй боллоо.

Б.Оюун-Эрдэнэ