600 гаруй төгсөгч их дээд сургуулиудийн 1600 хувиараас сонголтоо хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд их дээд сургуулиудад оюутан элсүүлэх үйл ажиллагааг аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Монголын их дээд сургуулиудын консерциумтай хамтран зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд 670 хүүхэд элсэлтийн шалгалтанд орсон бол, нийт 1600 их дээд сургуулийн хуваарь иржээ.
“Сүхбаатар аймгийн хувьд энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулахад ихэнх хичээл дээр онооны ахиц гарсан. Урьдчилсан байдлаар 10 хичээлийн дундаж оноогоор манай аймаг улсын хэмжээнд 7 дугаар байранд явж байна. Химийн хичээл дээр тааруухан бусад хичээлүүд дээр харьцангуй сайн шалгууллаа. Хүүхдүүд авсан онооныхоо дарааллаар хуваариа сонгож байна. Энэ жил Монгол хэл, Газарзүй гэсэн хичээлүүд дээр хоёр сурагч 800 оноо авсан. Их дээд сургуулийн хуваарь энэ жил хангалттай ирсэн. Монголын их дээд сургуулиудын консерциумд бүртгэлтэй төрийн болон хувийн өмчит 55 сургууль байдаг. Эдгээр сургуулиудын нийт 1600 хуваарь ирсэн. Төгсөгч 400-аас дээш оноогоо хангасан л бол хуваарь сонголт хангалттай байгаа гэсэн үг. Мөн их дээд сургуулиудын төлөөллүүд гадаа сургуулиа сурталчилж комисстой зэрэгцэн давхар элсэлт хийж, төгсөгчдийг төөрөгдөлд оруулж байгаа нь бидэнд хүндрэл учруулсаар байна. Энэ талаар жилийн жилд анхааруулдаг боловч яах ч аргагүй байна. Тиймээс хүүхдүүд жагсаалынхаа дагуу комиссоороо орж хувиараа авах хэрэгтэйг анхааруулъя. Энэ жилийн хувьд 650-аас дээш оноо авч МУБИС-ийг хүүхдүүд маш олноор сонгож байгаад бид үнэхээр баяртай байна. Одоогоор найман хүүхэд монгол хэлний багш, дөрвөн сурагч математик, хоёр сурагч химийн багшийн мэргэжлийг сонгоод байна. 800 оноо авсан сурагч МУБИС-ийн багшийн ангийг сонгосон. Эдгээр хүүхдүүд тус сургуулийн төлбөрийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм. Хүүхдүүд маань ч орон нутагтаа дутмаг байгаа математик, химийн багшийн мэргэжлийг сонгон суралцах болсонд үнэхээр их баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд өндөр оноо авч МУБИС-д хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцсан төгсөгчид эхнээсээ сургуулиа амжилттай төгсөөд ирж байна. Энэ мэтчилэн цаашид олон олон сайн багш нар бэлтгэгдэн орон нутагтаа ирж ажиллаасай гэж хүсэж байна...” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Л. Байгалмаа хэллээ.

МУИС болон Хууль сахиулахын их сургуулиуд элсэлтээ онлайнаар бүртгэдэг. Үүний дагуу Сүхбаатар аймгаас 20 гаруй хүүхэд МУИС-д, хоёр хүүхэд ХСИС-д элсэн орохоор бүртгүүлжээ.
Мөн ур чадварын шалгалт таван төрлөөр явагдсан бөгөөд Батлан хамгаалахын их сургууль, биеийн тамирын багш, дуу хөгжмийн багш, зураг дизайн технологийн чиглэлээр шалгалт өгсөн ихэнх сурагчид тэнцэж, хувиараа аваад байна.
Т. Одончимэг