Сирийн асуудлаарх олон улсын бага хурал Астанад эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АСТАНА./TASS/. Сирийн асуудлаарх олон улсын V бага хурал өнөөдөр Астана хотод нээгдлээ. Уулзалтын өмнө эвлэрлийн баталгаа гаргагч орнууд болох ОХУ, Турк, Ираны шинжээчид техникийн уулзалт хийсэн байна.
7 дугаар сарын 4 буюу өнөөдөр уулзалтад оролцогчид урьдчилсан зөвлөгөөн хийх гэж байгаа бол 7 дугаар сарын 5-нд бүгд хуралдаан болох юм.
Уулзалтын гол сэдэв нь оролцогч орнууд 5 дугаар сарын 4-нд болсон бага хурлын үеэр Сирийн нутаг дэвсгэрт байгуулахаар тохиролцсон 4 аюулгүйн бүсийн параметрүүдийг хэлэлцэн тохиролцох явдал юм.

Оросын төлөөлөгчдийг Сирийн хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев тэргүүлэх бол Турк улсыг Гадаад хэргийн дэд сайд Седат Онал, Иран улсыг Гадаад хэргийн сайдын орлогч Хосейн Ансари нар төлөөлнө.
Тэднээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Стаффан де Мистура, Иордан улсын Гадаад хэргийн сайдын улс төрийн асуудал эрхэлсэн зөвлөх Науаф Уасфи Тель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодыг асуудал эрхэлсэн туслахын үүрэг гүйцэтгэгч Стюарт Жонс нар Казахстаны нийслэлд хүрэлцэн ирэх юм.
Сирийн Засгийн газрыг НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Башар Жаафари төлөөлж байгаа ажээ. Казахстаны Гадаад хэргийн яамны мэдээлснээр, зэвсэгт сөрөг хүчний төлөөлөгчдийг “Жейш аль-Ислам” бүлэглэлийн төлөөлөгч Мухаммед Аллюш тэргүүлэх бололтой.
О.Барс