ЭЕШ-д 800 оноо авсан багш сурагчдыг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-05 20:54:32
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгаас ЭЕШ-д хамгийн дээд оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшууллаа. ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын дүнгээр тус аймгаас найман сурагч есөн хичээлээр дээд оноо авсан юм. Тухайлбал, Хэрлэн сумын 1-р сургуулийн сурагч Уянга, Эрдэнэцэцэг, 5-р сургуулийн сурагч Мөнгөн-Од, 8-р сургуулийн сурагч Нарангэрэл, Мичидмаа, Ангирмаа, Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч  Бямбажаргал, Баяндун сумын сургуулийн сурагч Бадам нарын сурагч 800 оноонд хүрчээ.
Дашрамд дуулгахад тус аймгийн төгсөгчид ЭЕШ-ын амжилтаараа сүүлийн гурван жил дараалан улсад тэргүүлж явна. Энэ жил л гэхэд Монгол хэл, Хими, Биологийн хичээлийн дунджаар 1-р байр, нийгэм, физикийн хичээлээр 2-р байр, математик, гадаад хэл, газар зүйн хичээлээр 3-р байрыг эзэлж нэгдсэн үнэлгээгээр хоёр жил дараалан дэд байрт шалгараад байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ