Төв аймгийн 22 суманд санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-07 18:00:14
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Төв аймгийн 22 суманд санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллаж эхэлсэн бол үлдсэн Сүмбэр, Цээл, Заамар, Мөнгөнморьт, Архуст гэсэн таван сумдын 19 санал төхөөрөмжийг ажиллагааг хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалт өглөөний 07:00 цагт Төв аймгийн хэмжээнд эхэлсэн ч саналын хуудсыг автоамт машин уншихгүй байснаас шалтгаанаар гар ажиллагаанд шилжүүлээд байсан юм.

Төв аймгийн 27 сумын хэмжээнд 84 санал авах байранд 88 сонгуулийн санал тоолох төхөөрөмж байгаа. Одоогийн байдлаар СЕХ-оос шалтгааныг тогтоохоор ТЕГ, Мэдээлэл технологийн төв, Харилцаа холбооны зохицуулах газрын хамтарсан ажлын хэсгийн 10 баг 22 сумын 69 санал тоолох төхөөрөмжийг хэвийн байдалд оруулаад байна.

 
Т.Есүхэйтөмөр
 
Холбоотой мэдээ