2017 оны 1-7 дугаар сарын “Хүүхдийн мөнгө”-ийг бөөнөөр олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болсон. Тэгвэл 6-наас эхлээд 2017 оны 1-7 дугаар сарын мөнгө буюу 140 мянган төгрөгийг бөөнөөр олгож эхэллээ. Улсын хэмжээнд 403 мянга 445 хүүхэд Хүүхдийн мөнгөө нөхөж авч байгаа юм. Харин Орхон аймагт 16 мянга 131 хүүхэд “Хүүхдийн мөнгө”-өө нөхөж авахаар болсон. Хүүхдийн мөнгийг арилжааны 14 банкаар дамжуулж өгөх бөгөөд улсын хэмжээнд нийт 48,4 тэрбум төгрөгийг банкуудад шилжүүлээд байна.
Харин энэ сард 0-18 насны бүх хүүхдэд Хүүхдийн мөнгө олгоход зарцуулах 18.7 тэрбум төгрөг мөн шилжүүлжээ. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилт нв Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан юм. Үүний дагуу мөнгийг олгож байна. Мөн шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой юм.

Б.Оюун-Эрдэнэ