Дорноговьд нийт сонгогчдын 58.75 хувь нь саналаа өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-08 15:47:48
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад  Дорноговь аймагт нийт 42932 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 25226 сонгогч саналаа өглөө. 
Сонгуулийн ирцийн талаар Дорноговь аймгийн Сонгуулийн хороо долдугаар сарын 07-ны 21.30 минутад мэдээлэл хийсэн.Тус аймгийн 60 санал авах байрнаас ирсэн мэдээллээс харахад нийт сонгогчдын 58.75 хувь нь саналаа өгч сонгуулийн ирц тавин хувиас дээш гарчээ.
Урьдчилсан мэдээллээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нийт сонгогчдын 12456, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11657 сонгогчийн саналыг тус тус авчээ.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Сонгуулийн хорооноос долдугаар сарын 07-ны 21.30 цагаас хойш дахин мэдээлэл хийгээгүй. Учир сонгуулийн санал хураалтын талаарх мэдээллийг сумдаас хүлээн авч байгаа, дүнг эцсийн байдлаар нэгтгэж дуусаагүй гэсэн хариултыг өгөв.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ