Америкийн цэргийн тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас 16 албан хаагч амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 12:40:44

ВАШИНГТОН./BBC/. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний KC-130 Hercules тээврийн нисэх онгоц даваа гарагт орон нутгийн  цагаар 16:00 цагт Миссисипи муж улсад осолдсоны улмаас 16 хүн амиа алдсан байна.

Нисэх онгоц Миссисипи муж улсын нийслэл болох Жэксон хотоос 160 км-ийн зайд оршдог Лефлор гэдэг тойргийн нутагт дэвсгэрт унаж сүйрчээ.

Амиа алдсан 16 хүн бүгд Тэнгисийн цэргийн хүчний албан хаагчид байсан байна. Мужийн захирагч Фил Брайнт мэдэгдэхдээ “энэ бол эмгэнэл, гай зовлон. Дүрэмт хувцас өмссөн манай эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бидний эрх чөлөөг хамгаалахын тулд өдөр бүр өөрсдийгөө эрсдэлд оруулж байдаг” гэлээ.

Ослын шалтгааны талаар албан ёсны дүгнэлт гараагүй байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ