Элчин сайд Франтишек Длхополчикийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-03 15:18:41

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд Франтишек Длхополчикийн үүрэгт ажил нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсонтой холбогдуулан 11 дүгээр сарын 3-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын найрсаг харилцаанд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцав.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Элчин сайд Франтишек Длхополчикт “Найрамдал медаль” гардуулав.

Холбоотой мэдээ