Г.Атарболдыг “Шударга журам медаль”-иар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-17 18:55:34
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Политехникийн коллежийн оюутан Ганбатын Атарболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг өнөөдөр тус аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох гардуулжээ.
Г.Атарбаяр 2011 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн нутаг Станцын цэнхэрийн хороололд байшин шатах үеэр зориг зүрх гарган хоёр хүүхдийн амийг аварч байсан юм. Тухайн үед түүнийг шагнуулахаар тодорхойлсон ч одоог хүртэл гавьяаг нь үнэлээгүй хэрэг. Энэ онд ИТХ-аас дахин шагналд тодорхойлсноор өнөөдөр “Шударга журам” медалийг гардсан нь энэ юм. 
Атарболд нь 2010 онд траншейнд унасан хүний амийг аварч, Дорнод аймгийн "Энэрэнгүй үйлстэн" сурагчаар шалгарч байжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ