Ноён ууланд алт хайгч нэгийнхээ аминд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён ууланд хууль бусаар алт олборлож байсан иргэдийн нэг нь хүний аминд хүрсэн гэмт хэрэг гарчээ.
Хууль бусаар алт олборлож байсан нэг иргэн хутгалуулсан гэх мэдээллийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газрынхан шалгажээ. Гэмт этгээдийг олж илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Уг хэргийг үйлдсэн этгээд нь мөн л гар аргаар алт хайдаг, өмнө нь ял эдэлж байсан, 1981 онд төрсөн хүн юм байна.
Ж.Батсайхан