Москвад Монголын уран зохиолын талаар ном хэвлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
erdenechimeg@montsame.mn
2017-07-26 11:38:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Оросын Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн профессор Л.Г.Скородумовагийн эрдэм шинжилгээний шинэ бүтээл болох «ХІХ-ХХ зууны Монголын уран зохиол. Поэтикийн асуудлууд» ном Москва хотноо хэвлэгдэн гарчээ.
Энэ талаар www.mongolnow.com сайт мэдээллээ.
Тус ном нь зохиогчийн 20 жилийн эрдэм шинжилгээний ажлын үр дүн бөгөөд ХІХ-ХХ зуны үеийн үргэлжилсэн үгийн зохиол, монгол судлалын хөгжлийн үндэс, үе шатууд зэрэг асуудлуудад дүн шинжилгээ хийсэн аж. 
Профессор Л.Г.Скородумова нь 20 гаруй эрдэм шинжилгээний ном, 50 гаруй нийтлэл туурвижээ. Тэрээр монголын уран зохиолын түүх, онол, монгол хэлний асуудлуудыг судалдаг ба ОХУ-ын Монгол дахь ЭСЯ-нд олон жил нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ