Авилгын хэргээр 12 жилийн ял авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-04 13:02:47

БЭЭЖИН. /Sputnik/. Хятадын баруун урд нутгийн Сычуань мужид улс төрийн зөвлөх хийж байсан Ли Чунсид хахууль авсан хэргээр 12 жилийн хорих ял оноожээ.

2006 оны 5 дугаар сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл 11.1 сая юань буюу 1.75 сая долларын хахуулийг Чунси өөрөө болон эхнэрээрээ дамжуулан авсан тухай Хятадын төв телевиз мэдээлэв.  

Хууль бус санхүүжилтийн мэдээллийг сайн дураараа дэлгэж, ихэнх хэргээ хүлээсэн учир шүүх түүний ялыг зөөлрүүлсэн байна. Хятадын эрх баригч Коммунист намаас 2014 оны 9 дүгээр сард 64 настай түүнийг хөөжээ.

4 дүгээр сарын 17-д түүнийг хээл хахуулийн хэрэгт буруутгасан юм. Тун удалгүй Наньчан хотын дунд шатны ардын шүүх шүүх ажиллагаагаа эхэлсэн байна.

Одоо шоронд хоригдож буй, Хятадын аюулаас хамгаалах албаны дарга Жоу Юнканы гол туслах нь Ли байв. Албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, улсын нууц задалсан зэрэг зүйл ангиар өнгөрөгч  6 дугаар сард Жоу Юнканд бүх насаар нь хорих ял оноосон билээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 онд ажлаа хүлээн авсныхаа дараа авлигын эсрэг томоохон аян өрнүүлж, Коммунист нам, зэвсэгт хүчин, төрийн байгууллагын өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ