Батлан хамгаалах бодлогын үндсээр мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-04 14:34:26

УИХ-аар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг баталсантай холбогдуулан маргааш УИХ-ын зарим гишүүд Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар хамтарч энэхүү мэдээллийг хийх гэнэ.

Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс юм.

Б.Туул

Холбоотой мэдээ