Ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2017-07-29 14:01:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох байгууллагууд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Тодруулбал,  Цагдаагийн II, III хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс хороодтой хамтран дүүргийн ногоон бүст хамаарагдах газруудад байнгын эргүүл ажиллаж буй.

Ой хээрийн түймэр гарч болзошгүй онцгой бүс газрууд болох Төр хурахын ам, Богд уул, Шар хоолойн ам, Улиастайн гол, Улиастайн ам, Нам даваа, Бумбат, Туул голын эрэг дагуу тогтмол эрүүл гарчээ. Мөн дүүргийн шуурхай бүлэг холбогдох байгууллагуудад хоёр цаг тутамд мэдээлэл өгч байгаа аж.

Иргэн та болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд албаны хүмүүсийн шаардлага, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, хэрэгжүүлэн сонор сэрэмжтэй байхыг дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.

Б.Туул

Холбоотой мэдээ