Венесуэлийн Үндсэн хуулийн Ассамблейн сонгуулийн үеэр олон хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС. /ВВС/. Маргаан дагуулсан улс төрийн шинэ байгууллагын гишүүдийг сонгох сонгуулийн үеэр Венесуэльд 13 хүн амь үрэгджээ.
Дотоодын сөрөг хүчин болон олон улс орон шүүмжилж байсан хэдий ч тус улс өчигдөр Үндсэн хуулийн Ассамблейн сонгууль явуулсан байна.
Үндсэн хуулийг шинэчлэх зорилго бүхий 545 суудалтай Үндсэн хуулийн Ассамблейн сонгууль хийх шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро дангаар гаргасан юм.
Энэхүү улс төрийн шинэ байгууллага нь одоогийн хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний ассамблейн эрх мэдлийг булаан авах болно гэж дотоод, гадаадын шүүмжлэгчид үзэж байна.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн сонгуульд оролцохоос татгалзаж, эсэргүүцлийн жагсаал хийж, гол замуудыг хаахыг ард иргэдэд уриалж байв.

Тус улсын баруун нутгийн Тахира мужид л гэхэд эсэргүүцлийн жагсаалын үеэр гурван жагсагчийг буудан хөнөөжээ. Амиа алдсан жагсагчдын хоёр нь өсвөр насны хүүхэд бол нэг нь Үндэсний гвардийн цэрэг гэсэн мэдээлэл байна.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, сонгуулийн зарим хэсгийн хорооны санал өгөх машинуудыг эсэргүүцлээ илэрхийлэгчид эвдэж хэмхэлжээ.
Тус улсад мөнгөний ханш эрс унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа билээ.
АНУ-ыг эсэргүүцэгч, зүүний төвч үзэлт Ерөнхийлөгч Н.Мадуро болон сөрөг хүчнийхэн олонхын суудал эзэлдэг Үндэсний Ассамблей хоорондоо хэл амаа ололцохгүй байгаа юм. Н.Мадурог огцрохыг тус улсын ард түмэн болон сөрөг хүчнийхэн шаардсаар байна.

Г.Доржханд