Дорнодын хүүхэд залуус хойд хөршид тэтгэлгээр суралцах болможтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 02:51:39
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн мэргэжлийн боловсролын сургуульд Дорнодын аймгаас оюутан элсүүлж, тэтгэлэгтэй сургахаар шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Нерчинксийн ХАА-н техникум, Чита хотын багшийн коллеж, Могойтын ХАА-үйлдвэрлэлийн техникум, Өвөрбайгалийн хязгаарын уул уурхайн коллеж, Читийн бизнес, технологийн салбар техникум, Агын багшийн коллежид мэргэжил чиглэлээс хамааран 9, 11 дүгээр ангийн боловсролтой сурагчид шалгалт өгч болох юм.
Сурагчдаас орос хэлний болон тухайн мэргэжлийн онцлогт тохирсон хичээлүүдээр шалгалт авна. Сонирхсон сурагчдыг тус аймгийн БСУГ-т бүртгэж байна.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ