Бөхмөрөн суманд усан сан, цөөрөм байгуулж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн нутаг дэвсгэрт бэлчээр, газрын доройтлыг бууруулах, зэрлэг амьтан болон малд зориулсан усан сан, цөөрөмтэй боллоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн тусламжаар хэрэгжиж байгаа “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл төслөөс буцалтгүй тусламжаар байгуулж сумын удирдлагуудад өчигдөр хүлээлгэн өгсөн байна.
Увс аймгийн Бөхмөрөн сум нь байгалийн баялаг элбэгтэйн дээр ховор, нэн ховор ан амьтан, жигүүртэн шувууд ихтэй нутаг юм. Мал, амьтны ундаа болсон усан сан, цөөрмийг төслийн зүгээс байгуулж өгсөнд нутгийн зон олон баяртай байна.

Б.Замбал