Нөхөн төлбөр, торгуулийн орлогын 90 хувийг Байгаль хамгаалах санд төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-07 16:29:27
Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, мал хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 14  хоногийн хугацаатай эргүүл, шалгалтын нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ.

Шалгалтын хүрээнд хууль зөрчиж мод бэлтгэх, байгалийн ургамал, дагалдах баялаг зөвшөөрөлгүй түүх, ан амьтан агнах, барих, тээвэрлэх зэрэгт хяналт тавьж, аймгийн хэмжээнд томоохон гүүр, даваа зэрэг газарт долоон постыг 24 цагаар ажиллуулах аж. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, малчдын бүлгэм, нөхөрлөлийг татан оролцуулж нэмэлт эргүүл ажиллуулах чиглэлийг өгсөн гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Амар ярьлаа.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд ногдуулсан нөхөн төлбөр, торгуулийн орлогын 90 хувийг Байгаль хамгаалах санд төвлөрүүлэх юм байна. Ойн баялаг нөөцтэй Баян-Агт, Бугат, Булган, Орхон, Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр сумын Засаг дарга нарт хяналтын пост ажиллуулах, гэмт хэргийн мэдээллийг худалдан авах зардлыг сумын Байгаль хамгаалах сангаас гаргахыг даалгажээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ