Малайзад терроризмтой тэмцэх ажиллагааны үеэр хэдэн зуун хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-08 09:05:19
КУАЛА-ЛУМПУР. /Xinhua/. Малайзад терроризмтой тэмцэх ажиллагааны үеэр 400 гаруй хүнийг баривчилсан гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Тус улсын нийслэл Куала-Лумпур хотод өчигдөр явуулсан терроризмтой тэмцэх ажиллагааны үеэр баривчлагдсан хүмүүсийн олонх нь Бангладеш, Энэтхэг болон Пакистаны иргэд гэж албаны хүмүүс хэлэв.

Ажиллагааны үеэр хураагдсан эд зүйлсийн дунд хуурамч паспорт болон Малайз руу цагаачлахад бүрдүүлэх шаардлагатай баримт бичгүүдийг хийдэг машин бий аж.

Зүүн Өмнөд Азийн улс орнуудын спортын наадам эхлэхэд ердөө нэг долоо хоногийн хугацаа үлдээд байгаатай холбогдуулан Куала-Лумпур хотод аюулгүй байдлыг чангатгаж байна.
 Г.Доржханд
Холбоотой мэдээ