Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангахын тулд ЗГХЭГ-аас УИХ-ын Тамгын газартай хамтран улс, орон нутгийн хэмжээнд бүсчилсэн сургалт хэлэлцүүлэгийг явуулж эхэлсэн. Тус хэлэлцүүлгийг Увс аймагт энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийн нэгдүгээр шатны хүрээнд УИХ-ын Тамгын газраас орон нутагт бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэх аж. Энэ үеэр бэлтгэгдсэн сургагч багш нар нь сум, багтаа очиж 2-3-р шатны хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.

Б.Замбал