Эзэн хаанаа доромжилсон гэж таиланд эрд 18 жилийн хорих ял оноов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БАНГКОК. /Reuters/. Эзэн хаанаа гутаан доромжилсон гэж Таиландын иргэнд 18 жилийн хорих ял оноожээ. 61 настай Тхара фэйсбүүкт гарсан мэдээллийг давтан дамжуулсан гэм буруутай болохыг шүүх тогтоосон гэнэ.
Түүнийг Таиланд улс 2015 онд онц байдал зарлаад байх үед баривчидсан бөгөөд хэрэг нь цэргийн шүүхээр шийдэгдсэн учир давж заалдах эрхгүй болсон гэж өмгөөлөгч нь өнөөдөр мэдэгдэв.
2014 онд цэргийн эргэлт хийсэн цагаас хойш тус улсад 100 гаруй хүн "эзэн хаанаа гутаан доромжилсон" хэргээр удаан хугацаагаар хоригдох ял сонсоод байна.
Г.Доржханд