Гэр орноо хамгаалалтгүй орхисноор хулгайд өртөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албанд зөвхөн энэ сарын 14-ний өдөр зөрчлийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал, гэр бүлдээ согтуугаар агсам тавьж танхайрах зөрчил 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 4, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 6, эрүүлжүүлэгдсэн 3, баривчлагдсан 5 хүн байна. Согтуугаар болон бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон хүний 10 тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулжээ. Мөн Арвайхээр сумын 1 дүгээр багийн иргэн Ү-гийн гэрт хулгай орж, цахилгаан бараанууд алдагдсан гэх мэдээллийг бүртгэн шалгаж байна.
Иргэд амралт, зугаалгаар явахдаа гэр орноо хамгаалалтгүй, цоож цуурга муутай орхисноор хулгайч орох боломжийг бүрдүүлж өгч байгаа, мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноор хулгайн гэмт хэрэгт өртөж байгааг тус албаныхан хэлж, нийт иргэдэд анхааруулж байгаа юм.

Б.Батчимэг