Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ТАСС агентлагт ярилцлага өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-15 16:36:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өглөө.

ТАСС агентлагийн ахлах сурвалжлагч Алексей Селишчев Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид баримтлах гадаад бодлого болон Монгол-ОХУ хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Мөн ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм.
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ