Өмнөговь сумын сургууль боловсон жорлонтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-18 15:17:37
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургууль сумын төвийн нэгдсэн халаалтад холбогдоод байна.

Ингэснээр тус сургуулийн модон жорлонг халж сургуультайгаа шууд холбогдсон, халуун, хүйтэн устай, гар угаагууртай, суултууртай, орчин үеийн боловсон жорлонтой болсон байна. Дөчин тонны контейнерийг ашиглаж хийсэн, цэвэр, бохир ус, дулааны асуудлыг шийдсэн энэхүү боловсон жорлонг Өмнөговь сумын Ахлах сургуулийн мянга гаруй сурагч, 100 орчим багш, ажилчид ашиглаж, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломж бүрджээ.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага, БСШУСЯ, Мобиком корпораци зэрэг байгууллагууд энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлсэн байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ