Завханы барилгын найман компани бүтээгдэхүүндээ сорил шинжилгээ хийлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы барилгын материалын сорил шинжилгээний лаборатороор барилгын найман компани 17 нэр төрлийн барилгын материалд сорил шинжилгээ хийлгэжээ.
Орон нутагт барилга угсралт болон барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага уг лабораторт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, барилгад ашиглаж байгаа материалаа сорьцын шинжилгээнд хамруулдаг ажээ. Тус лаборатор тодорхой хэмжээний үнэ, тарифаар үйлчилгээгээ үзүүлэх бөгөөд орон нутагтаа хямд өртгөөр шинжилгээ дүгнэлтийг хийж байна.
Өнөөдрийн байдлаар элс, хайрга, дайрга, бетоны найрлага, орц, хөнгөн бетон, элс хайрганы холимог тодорхойлох, конусын суулт, бетон болон хүрмэн гулдмай гэх зэрэг 23 нэр төрлийн барилгын материалд сорил шинжилгээ, дүгнэлтийг гаргаж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, тус лаборатори бууриа сэлгэж Арбет ХХК-ний байранд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Б.Мягмарсүрэн