Өсвөрийн бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-18 23:19:59
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ахлах 4-р сургуулийн 70 жилийн ойд зориулсан өсвөрийн үндэсний бөхийн барилдаан сайхан болж өнгөрлөө.
Барилдаанд 2001 оны 1-р сараас хойш төрсөн 32 бөх бяр хүчээ сорин өрсөлдсөн бөгөөд Увс аймгийн Ховд сумын харьяат, Цогцолбор 2-р сургуулийн залуу бөх О.Билгүүн түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын начин Н.Мөнхжаргалын хүү, Нийслэлийн 115-р сургуулийн бөх М.Өсөхбаяр үзүүрлэсэн байна. Харин шөвгийн дөрөвт Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн бөх М.Гантогтох, Ахлах 4-р сургуулийн залуу бөх Д.Билгүүндалай нар шалгарч үлджээ.
Увс аймгийн ууган сургуулийн нэг учир түүхт ойгоороо морь уралдуулж, бөх барилдуулан өндөр шагнал өгөхийг гол болгоогүй, харин хүүхэд багачуудын эрдмийн өргөө гэдэг утгаар нь хүүхдийн бөхийн барилдаан хийсэн хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Б.Замбал
Холбоотой мэдээ