Тува хонины махаар хоол хийж уралджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-18 23:27:34
 Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тува улсын Кызыл хотод зохиогдсон Тува хонины махаар үндэсний хоол хийх уралдаанд Увс аймгийн Улаангом сумын “Гранд” рестораны тогоочид амжилттай оролцсон байна.
“Гранд”-ын тогооч нар гурван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд анх удаагаа олон улсын чанартай тэмцээнд оролцсон гэхэд чамлахааргүй амжилт гаргасан аж. Энэхүү тэмцээн Кызыл хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жилээс хүрээгээ тэлж, олон улсын чанартай болсон байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ