Афганистанд НАТО цэргээ эргэн оруулах хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-05 15:29:25

МОСКВА. /Sputnik/. НАТО Афганистанд цэргээ эргэн оруулж, талибуудад агаарын цохилт өгөх хэрэгтэй гэж НАТО-ын  герман генерал Ханс-Лотар Домрос мэдэгджээ.

Одоогоор Афганистанд буй НАТО-ын цэргүүд сургуулилт, сэргээн босголтын асуудлаар зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байна.  

Гэвч Домрос хэлэхдээ, НАТО цэргийн хүчээр Афганистаны ахан дүүстээ туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Анх төлөвлөж байснаараа бүх цэргээ эргүүлэн таталгүй, 2016 онд 9800 цэрэг, тэрнээс хойш 5500 орчим цэргээ Афганистанд үлдээнэ гэж Барак Обама аравдугаар сард мэдэгдсэн юм.

Афганистанд тулгараад буй аюулгүйн хүнд нөхцөлийн улмаас НАТО тус улсад хүчээ өргөжүүлж, хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” бүлэглэлд агаарын цохилт өгч эхлэх хэрэгтэй гэж генерал үзсэн байна.

Гэвч тус бүсэд НАТО 13 жил үйл ажиллагаа явуулсны дараа ч Афганистаны байдал дээрдээгүй юм.

Цэргийн шинэ ажиллагаа одоо Афганистаны байдлыг сайжруулах эсэх нь асар эргэлзээтэй гэж Пакистаны “DWN” бичжээ. Цэргийн шинэ ажиллагаа тус улсын байдлыг яаж тогтвортой болгох талаар Домрос тайлбарлаагүй юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ