Өвөрхангайд нийт ургацынхаа 49 хувийг алдах эрсдэл үүссэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт төлөвлөсөн ургацынхаа 49 хувийг алдах эрсдэл үүсээд байна. Хаврын тариалалтаар 10555,8 га талбайд тариалалт хийж, 8217,5 га-д үр тариа үүнээс улаан буудай 8102,5 га, арвай 72 га, бусад үр тариа 115 га, тосны ургамал 857 га, малын тэжээл 652,7 га, төмс 395,1 га, хүнсний ногоо 213 га талбайд тус тус тариалсан.
Улаан буудай соёолох үеэр буюу 6 сарын 15-нд үнэлгээ хийж, 8102,5 га талбайгаас ургац авна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч гангийн улмаас 125 га, мөндөрт 400 га талбайн ургац нэрвэгдэн авах боломжгүй болоод байна. Ургац авах боломжтой 5635,5 талбайгаас урьдчилсан балансаар 4716 тонн ургац авахаар байгааг ХХААГ-ын мэргэжилтэн Д.Батцэнгэл хэллээ.
Өвөрхангай аймаг дахь газар тариалангийн бүс нутаг болох Хархорин сумын орчимд 5 сард хур тунадас ороогүй, 7 сард халалт 35 хэм хүрч олон хоногоор үргэлжилсэн нь буудай бутлахгүй байх шалтгаан болсон байна. Мөн Нарийнтээл, Баруунбаян-Улаан зэрэг тариалангийн 10 гаруй суманд бороо ороогүй, хэт халалттай байснаас төмс, хүнсний ногооны ургац удааширчээ. Аймгийн хэмжээнд гангийн улмаас таримлын хортон газар авч, ургамал ногоог өвчлүүлэхийн зэрэгцээ малчид отор нүүдэл хийж тариалангийн талбайг талхлах асуудал үүсгэсэн байна.
Одоогоор 815 га талбайн ургац ногоон тэжээлд шилжиж, 815 тонн ургац хураан авахаар тооцоолж байгаа ба нийт дүнгээр 1537,3 тонн ногоон тэжээл хураан авах юм. Төмс 3808 тонн буюу нийт ургацын 14 хувь, хүнсний ногоо 1977 тонн буюу төлөвлөсөн хэмжээний 23 хувийг алдах төлөвтэй байна. 4700 га-д уринш боловсруулаад байгаа аж. Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхлээд байна.
Ургац хураалтын цаг эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ХХААГ-аас сумдууд, аж ахуйн нэгжүүдэд үтрэм агуулахыг засварлах, ариутгах, техник засварыг шуурхайлах, ургацыг хөлдөөх, малд идүүлэх, хулгайд алдахаас хамгаалах, хүн хүчний нөөцөө зохион байгуулах, төмс, хүнсний ногооны зоорийг шинээр нэмэгдүүлэх, зам гүүрийг засварлах талаар үүрэг чиглэл өгөөд байна.

Б.Батчимэг