Арваннэгдүгээр сарын 06-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-11-06 10:02:58

08.30 цагт "Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Эрүүл мэнд, спортын яамны сургалт мэдээллийн Б танхимд болно.

09.00 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Захиргааны хэргийн давж заалдах шатны тамгын газар, Тахарын ерөнхий газар, 10-р тойргийн Нийслэлийн Тахарын алба хамтран Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах тактик сургалт зохион байгуулна.

09.00 цагт Одон орон судлалын "Хүрэлтогоот" цогцолборт МЗЭХ, БСШУЯ-ны хамтран зохион байгуулж буй "Хүрэлтогоот - 2015" семинарын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан эхэлнэ.

09.00 цагт "Blue sky" зочид буудалд Компанийн удирдлага, хуульч, зөвлөхүүдэд зориулсан арбитрын ажиллагааны тухай суурь ойлголт олгох семинар болно.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд Олонлог, олон улсын И-Эм-Си бүрэн дунд сургууль дээр гарсан хоолны хордлого, халдвартын дэгдэлтийн үед хийсэн тандалт, хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Нийтийн Тээврийн газраас өөрийн байрандаа нийтийн тээврээр зорчигчдын дамжин суултын талаар мэдээлэл хийнэ.

10.50 цагт Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулах “Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын эрх зүй ба эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургагч багш бэлтгэх тусгай хөтөлбөрт сургалт  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалтын танхимд болно.

11.00 цагт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс Баянзүрх дүүргийн  11-р хороонд байрлах эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хорих 401 дүгээр ангид ажиллана. Утас: 51-267175

11.00 цагт  “Монгол ньюс" мэдээллийн төвд Төрийн өмчийн хорооны дарга асан, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар “Халх гол” чөлөөт бүсийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж буй талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд шинээр баталсан Галын аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх, хуулинд орсон торгууль, шийтгэврийн өөрчлөлт, иргэн хуулийн этгээдийн хүлээх эрх үүргийн талаар нийслэлийн Онцгой байдлын газраас хууль сурталчлах өдөрлөг болно.

12.00 цагт ИЗНН-ын удирдлагууд тус намын байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хан-Уул дүүргийн Хөгжлийн холбооноос НИТХ-ын дарга Д.Баттулгын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт "Монгол Бренд - АСЕМ 2016" үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа "Мишээл Экспо" төвд болно.

14.00 цагт  ГХЯ, МУИС-ийн ОУХНУС хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол ГХЯ-нд болно.

14.00 цагт “Blue Sky” зочид буудлын Даймонд танхимд Монголын залуу багш нарын холбооноос нийслэлийн 9 дүүргийн 500 гаруй багш нарын чуулган зохион байгуулна.

Холбоотой мэдээ