Лавров: НҮБ баттай бус мэдээллийг ашиглах ёсгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-06 12:08:12

МОСКВА. /Sputnik/. Сирид явуулж буй Оросын цэргийн үйл ажиллагааны талаар ор үндэсгүй мэдээллийг ашиглахаас зайлсхийхийг НҮБ-д Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уриалжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Стивен О'Брайентай Лавров уулзсан юм.

“Сири дахь хүмүүнлэгийн байдлын талаарх НҮБ-ын албан ёсны баримт бичигт, “Лалын улс”-ын баазад өгсөн Оросын агаарын цохилтод энгийн иргэд өртсөн гэсэн баттай бус мэдээллийг ашигласныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн асуудлыг Оросын тал хөндсөн" гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.  

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтийн дагуу “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд 9 дүгээр сарын 30-аас Орос агаарын цохилт өгч эхэлсэн юм.

Уг цохилтод жирийн иргэд өртсөн гэж Барууны улс төрчид, хэвлэлийнхэн мэдээлдгийг Орос, Сирийн талаас няцаажээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ