Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалт болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-29 21:52:34
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт бэлтгэл офицер, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалтыг наймдугаар сарын 15-29-ний өдрийг хүртэл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн материаллаг баазыг түшиглэн явуулжээ. 

Уламжлал болсон дээрх сургалтад 43 иргэн бүртгэгдсэнээс 29 иргэн хамрагдаж, 12 төрлийн хичээл сургуулийг 126 цагийн дотор авсан байна. Хамрагдсан иргэдэд гэрчилгээ олгожээ. Сургалтын зорилго нь 14 хоногийн хугацаанд цэргийн холбогдолтой хууль тогтоомжуудаас мэдээлэл өгөх, мөн бие бялдрыг хөгжлийг дэмжих ажээ.

энэхүү сургалтыг аймгийн Засаг даргын Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээ, аймгийн Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулжээ.  
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ