АНУ ХДХВ-ийн шинэ эм гаргажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.mn
2015-11-06 12:19:58

ВАШИНГТОН. /Sputnik/. Насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан ХДХВ-ийн “Genvoya” гэдэг эм гаргалаа гэж АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн байгууллага /FDA/ мэдэгдэв.

Уг эм нь өвчтөний цусан дахь ретровирустэй тэмцэх тенофовирийн /tenofovir/ түвшнийг бууруулах боловч ХДХВ-1 давталт оршдог эсэн дэх эмийн түвшнийг илүү өндөр түвшинд хүртэл өсгөдөг гэж FDA мэдэгдээд, харш нөлөөг бууруулна гэдгийг дурджээ.

Клиникийн дөрвөн туршилтад оролцсон 3171 хүнд “Genvoya”-г туршиж, энэ нь бусад эмийг бодвол вирусийн ачааллыг бууруулж байсныг тогтоосон байна.

Одоогийн байдлаар АНУ-д ХДВХ-ийн халдвар авсан 1.2 сая хүн байгаагийн зэрэгцээ 150 мянга орчим хүн халдвар авсан эсэхээ мэдэхгүй явж байна гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ