Сумдын эмч нар арьсны өвчний оношилгоо, эмчилгээ хийх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-05 12:33:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн “Арьс судлалын тэнхим”, “Хүрээ ротари” клуб хамтран интернетийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчний оношилгоо, эмчилгээ хийх “Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо эмчилгээ” төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ба Баянхонгор аймаг тав дахь аймаг нь болж байна. 


Баянхонгор аймгийн 19 сумын эмч нар тус төсөлд хамрагдаж ухаалаг гар утсаар хангагдаж байгаа бөгөөд тухайн утсаа ашиглан арьсны өвчний оношилгоо эмчилгээг хийх боломж бүрдэж байгаа аж. Эмч нар хүлээж авсан гар утсан дээр суулгасан тусгай аппликейшнийг ашиглан өвчтний байдлыг юнителийн 4 жи сүлжээг ашиглан аймгийн эмч болон төслийн багийнхны зөвлөх эмч нарт дамжуулж, түүгээрээ дамжуулан зөвлөгөө өвч, оношилж эмчлэх юм байна. Ухаалаг гар утсыг хүлээлгэж өгөх үеэр тухайн эмч нарт арьсны өвчний талаарх тодорхой ойлголт өгөх, апплекейшнийг хэрхэн ажиллуулах талаар сургалт хийжээ.

Ийнхүү сумын иргэд арьс харшлын өвчнөө оношлуулж эмчлүүлэхийн тулд заавал аймаг болон хотыг зорилгүй илүү зардал чирэгдэл бололгүй сумын эмчдээ үзүүлэн эмчлүүлэх боломжтой боллоо.                                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ