250 хүүхдийн хүчин чадалтай Есдүгээр цэцэрлэг үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-05 15:33:27
Дорнод /МОНЦАМЭ/  Дорнод аймгийн төвд 9 дүгээр цэцэрлэг шинээр үүдээ нээсэн нь энэ хичээлийн жилийн нэг онцлох үйл явдал байв. Тус цэцэрлэг нь 10 бүлэг, 37 багш ажилтан, 250 хүүхдийн хүчин чадалтайгаар ийн ажиллаж эхэллээ.

Есдүгээр цэцэрлэгийн барилгыг 1970 онд Хүүхдийн ясли, цэцэрлэгийн зориулалтаар барьж босгосон байдаг. 1990 оноос саяхныг хүртэл аймгийн Эрүүл мэндийн газар тус байранд “конторлож” байжээ. Өнгөрсөн жилээс хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж, дээрх барилгад их засвар оруулсан юм. Цэцэрлэгийн барилгын засварын ажлыг “Талын сүлд” ХХК гүйцэтгэжээ.
Отгон цэцэрлэг үүдээ нээснээр багш ажиллагсдын 80 гаруй хувь нь шинээр ажлын байртай болжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ