Д.Давааням: Хятад иргэд хадлан хадаж, хилээр гаргасан ямар ч асуудал байхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумаас Хятадууд өөрийн нутагт байгаа мэт дураар хадлан бэлтгэж байгаа тухай мэдээлэл цахим орчинд шуугиан тариад амжсан. Энэ талаар тус аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын Зүүн бүсийн газрын дарга Д.Даваанямаас хариулт авлаа.
-Дорнод аймаг тэр тусмаа Халхгол сум хятадуудаар дүүрлээ, тэндээс хадлан бэлтгэж хилээр гаргаж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар бодитой хариулт өгнө үү?
-Хятад иргэд хадлан хадаж, хилээр гаргаж байгаа ямар ч асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Засгийн газраас өвс тэжээл экспортлохыг хориглосон шийдвэр гаргасан шүү дээ. Нутгийн захиргааны болон хадлангийн газар олгож буй эрх бүхий субьектээс гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай нэг ч аж ахуйн нэгжид хадлан хадах зөвшөөрөл, эрх олгоогүй. Харин 2015, 2016 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутгаас урд хөршийн тодорхой тооны иргэд хадлан бэлтгэсэн зүйл бол бий. Эдгээр гадаадын иргэдийг уригч ААН нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, холбогдох байгууллагууд ч хяналтаа тавьж ажилласан.
-Халхголоос өвс хадахаар хятадууд трактор, машин техниктэйгээ хилээр орж ирж байна гэсэн тайлбар бүхий зураг тарсан шүү дээ. Энэ ямар учиртай зураг юм бэ?
-“Дорнод аймгийн Матад сум газрын тосны 19-р талбайгаар хятад иргэд олноороо трактор барьж хадлан хадаж байна, хяналт байна уу..” гэх утгатай мэдээлэл цацагдсан. Учрыг тайлбарлъя. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор “Өргөн хөх тал” ХХК 64 ширхэг бага оврын трактор импортоор оруулж ирсэн. Тракторуудаа Эрдэнэцагаан сумын иргэдийг хөлслөн Дорнод аймгийн Халхгол сум руу хүргүүлсэн. Жолоодож явсан хүмүүс дотор гадаадын нэг ч иргэн байгаагүй.
-Танай байгууллага зүүн бүсийн хэмжээн дэх гадаад иргэдийн асуудлыг хариуцдаг. Өнөөдрийн байдлаар тус бүс нутагт гаднын хэчнээн иргэн байна вэ?
-Дорнод аймагт 1999, Сүхбаатар аймагт 243, Хэнтий аймагт 145 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж, манай байгууллагаас гадаадын иргэдэд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Манай Зүүн бүсийн газар нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт нутаг дэвсгэр, хилийн 7 боомт хариуцаж, виз зөвшөөрлийн болон бүртгэл хяналтын үйл ажиллагаа явуулдаг. Сүхбаатар аймагт хэлтэс, Хэнтий аймагт төлөөлөл буюу ахлах мэргэжилтний бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байна.
-Хяналт шалгалтыг хэрхэн явуулж байна? Албадан гаргасан хичнээн иргэн байгаа бол?
-Гадаадын иргэдийн сонирхол, эдийн засгийн чадамж буурсантай холбоотойгоор тэдний зорчих хөдөлгөөн өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй байна. Тэр хэрээр зөрчил буурдаг гэж хэлж болно. Холбогдох хууль тогтоомжийг манай байгууллагын зүгээс сурталчлан таниулах ажлыг тогтмол зохион байгуулснаар гадаадын иргэд болон уригчид манай улсын хууль, тогтоомжийг мэддэг, дагаж мөрдөх нь сайжирч байгаа. Энэ оны эхний 8 сарын байдлаар Зүүн бүс дэх газрын хэмжээнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 115 зөрчлийг илрүүлж, 19 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан. Түүнчлэн гадаадын 12 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, 21 аж ахуйн нэгж, байгууллагад хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Хяналт шалгалтын ажлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бусаар хийдэг.
-Ингэхэд Мэнэнгийн талд үйл ажиллагаа явуулж буй Петро Чайна Дачин Тамсаг компанийн хятад ажилчдын тоо хэрээс хэтэрсэн тухай байнга л ярьдаг. Яг одоо тэнд хичнээн гадаад иргэн ажиллаж байгаа вэ?
-Дорнод аймгийн Матад сум газрын тосны 19, 21-р талбайд Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Тус компанид хөдөлмөр эрхлэх гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний тоог жил бүр Засгийн газраас тогтоож өгдөг. Өнгөрсөн онуудад буюу 2013, 2014 онд гадаадын ажиллах хүчний тоо хэмжээг 2000 хүртэл байхаар тогтоож байсан. Энэ онд Засгийн газраас тус компанид 934 гадаадын иргэн ажиллуулах квот олгосон. Харин 2016 онд Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч оршин суух зөвшөөрлөө хууль, тогтоомжийн дагуу сунгуулан ажиллаж байгаа 967 гадаадын иргэн бий. Тэгэхээр одоогийн байдлаар тус компанид нийт 1901 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд ч ийм л тоотой явж ирсэн.

Д.Дэлгэрмаа