Ахмадууд урлаг, спортоор өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хоёр жил тутамд болдог “Авьяас тэтгэвэрт гардаггүй” урлаг, спортын наадам маргааш эхлэх гэж байна.
Тус аймгийн нийт баг, сумаас шалгарсан ахмадууд 11 төрлөөр 66 медалийн төлөө өрсөлдөх юм. Тухайлбал, урлагийн наадамд багууд зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, гоцлол дуу, ардын болон орчин үеийн дуу, бүжиг, хөгжим, уран уншлага, дуэт үзүүлбэр гэхчлэн төрлүүдээр авьяасаа сорьж шилдгээ шалгаруулна. Харин шатар, даам, шагайн харваа, олс таталт, гар бөмбөг, дартс зэрэг спортын тэмцээн энэ өдрүүдэд болно гэж Ахмадын хорооноос мэдээлэв.
Энэ үеэр хөдөлмөр эрхлэгч, үйлдвэрлэгч ахмадуудыг дэмжих зорилгоор “Эрүүл хүнс ахмад настны оролцоо” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Дэлгэрмаа