“Аполлон”-ы мөрийг Сарнаас хайна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-11-06 15:43:06

МОСКВА. /TASS/. Оросын урам зоригтнууд бичил хиймэл дагуулын тусламжтайгаар Сарнаас Америкийн "Аполлон" сансрын хөлгийн мөрийг хайх төсөлдөө хоёр сарын хугацаанд урьд нь шаардагдаж байснаас хоёр дахин их буюу 1.750 сая рубль цуглуулжээ. Энэ тухай оросуудын хөрөнгө босгохоор нээсэн “Boomstarter” цахим хуудсанд мэдээлсэн байна.

“Аполлон” хөлгийн мөрийг хайх бичил хиймэл дагуулын өртгийг болон гол шинж чанарыг тодорхойлоход туслах онолыг боловсруулахад болон математикийн тооцоог гаргахад хандив цуглуулж байна гэж урьд нь мэдээлжээ. Сансрын уг аппарат нь Америкийн сансрын хөлгийн буусан газар болон Зөвлөлтийн “Сарнаа явагч”-ийн үлдээсэн мөрний зургийг авах ёстой байна. Уг төслийг санаачлагчдын тооцоолсноор, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сарны тойрог замд оруулах хүртэлх өртөг 10 сая доллар болох аж.

Оросын урам зоригтнууд аппаратаа ойрын ирээдүйд сар руу шинжилгээ, судалгаа хийхээр төлөвлөж байгаа Орос, Энэтхэг эсвэл Хятадын аль нэгнээс сансарт илгээнэ гэж найдаж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ