Ерөнхий сайд, Шадар сайд нар хуралдаанд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-07 11:01:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордонд Тусгай хяналтын дэд хорооны хурал үргэлжилж байна.

"Шадар сайдыг тагнаж, чагнасан" гэх асуудлыг шалгаж нягтлах талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийг хэлэлцэж байгаа тус хорооны хуралдаан 09.00 цагийн үед Төрийн ордны "Г танхим"-д эхэлсэн юм. Хуралдааныг хаалттай явуулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцож байна.

Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны дараа УИХ-ын Ээлжит бус чуулган хуралдахаар хүлээж байна. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ