Баруун бүсийн МАА-н мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-09-08 10:07:59
Ховд/МОНЦАМЭ /ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар 21 аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулж бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Баруун бүсийн сургалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ.

Сургалтаар салбарын бодлого зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зэрэг цогц мэдээллийг авах юм. Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд оролцож байна.
Энэ үеэр Баруун бүсийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн эмч, мэргэжилтнүүдийн дунд урлаг,спортын нэгдсэн арга хэмжээ, Ховд аймгийн төв Ховд хотын түүх дурсгалын газруудаар танилцах аялал зохиогдох юм байна.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ