Москва хотын 870 жилийн ой тохиов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Москва /МОНЦАМЭ/.1147 онд Ростов-Суздалийн хаан Юрий Долгорукий одоогийн Москва хотын нутаг дэвсгэрт орших Москов гэх хотод өөрийн найз хаадыг цуглуулан уулзаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Яг тэр үеэс өнөөгийн Москва хотын түүх эхлэлтэй хэмээн үздэг юм.
Тэгвэл улсынхаа улс төр, нийгэм, эдийн засаг, шашны төв байсаар ирсэн Москва хот өнгөрөгч амралтын өдрүүдэд түүхт 870 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх гол цэг нь мэдээж Улаан талбай байсан хэдий ч түүнээс гадна хотын зургаан цэгт урлаг соёлын үзүүлбэр, спортын арга хэмжээ, олон төрлийн үзэсгэлэн худалдаа, сайн үйлсийн аян зэрэг 400 гаруй арга хэмжээ өрнөсөн юм.
Москва хотын удирдлагууд ойн баяраар оршин суугчиддаа хэд хэдэн бэлэг барьсны нэг нь “Зарядье” нэртэй соёл амралтын хүрээлэн байв.Энэ нь хотын төвд сүүлийн 70 жилд барьсан хамгийн том парк юм. ”Зарядье” паркийн нийт талбай нь 13 га бөгөөд мөсөн агуй, дүүжин гүүр гээд 11 объектыг өөртөө батаажээ.
14 тэрбум рублийн өртгөөр бүтсэн энэхүү паркийн бүтээн байгуулалт хоёр жил үргэлжилсэн. Шинэ паркийн тухай Москва хотын оршин суугч С.Смирнов “”Зарядье” парк надад их таалагдаж байна. Хотын удирдлагууд маань биднийг баярлуулах гэж хичээжээ. Энэ газарт урд нь “Россия” зочид буудал байсан. Түүний оронд том худалдааны төв л барих байх гэж бодож байсан юм. Энэ ашигтай байрлалыг хэн ч алдахыг хүсэхгүй шүү дээ. Гэвч чөлөөт цагаа өнгөрөөх ийм сайхан парк барьсан нь талархууштай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Замын түгжрэлээрээ дээгүүрт бичигддэг Москва хотын оршин суугчдийн хувьд түгжээнд 4-5 цаг зогсох нь энгийн үзэгдэл юм. Тэгвэл энэ өдөр 600 км шинэ авто зам, метроны нэг буудал, явган хүний 180 гаруй нүхэн гарц, 8 нисэх зурвас шинээр нээгдсэн юм. Түүнчлэн замын түгжрэлийг арилгахад чиглэсэн хэд хэдэн томоохон төсөл удахгүй хэрэгжих ажээ.
Түүхт ойн баярын хаалтын ажиллагаа ёслолын буудлагаар өндөрлөсөн юм.

Л.Нандиа