Чандмань суманд хяналт хийжээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:42:26

Говь-Алтай аймгийн МХГ-аас геологи уул уурхай, нийгмийн хамгаалал, байгал орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр Чандмань суманд ажилласан байна.

Тус сумын аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд “Таны хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа юм биш биз” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулан, “Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль дүрмийн шинэчлэл”–ээр сургалт явуулж, 50 гаруй иргэн, албан хаагчид  хамрагджээ.

Чандмань сумын төсөвт байгууллагууд болох сумын ЗДТГ, эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, сургуулийн нам даралтын уурын зуухнуудын үйл ажиллагаатай танилцаж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр зөвлөгөө  өгөн, уурын зуухнуудын гэрэлтүүлгийг сайжруулах, аюулгүй ажиллагааны самбар булантай болох, аюулгүй ажиллагааны дүрмийг өдөр тутам мөрдөж ажиллах, засвар үйлчилгээг сайжруулах, эмх цэгцтэй болгох, галлагч нарт хор тайлах бүтээгдэхүүнийг тогтмол олгох, амралтын өрөөг тохижуулах зэрэг 6 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг байгууллагын дарга эрхлэгч нарт хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ