Агын буриадын тойргийн төлөөлөгчид айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:14:45

Дорнод аймгийн Дашбалбар суманд Агын буриадын тойргийн төлөөлөгчид айлчиллаа. 

Энэхүү айлчлалд Агын Буриадын тойргийн захиргааны дарга, төлөөлөгчдийн ахлагч Дондоков Ананда Цыдыпович, Агын Буриадын тойргийн захиргааны дэд дарга Доржиев Бато Сайнсакович, Оросын Холбооны зөвлөлийн гишүүн Жамсуев Баир Баясхаланович, Оросын Холбооны хурлын зөвлөлийн гишүүний туслах Цыренов Доржи Раднагуруевич, “Агын үнэн” сонины ерөнхий редактор Цыденов Баир Цыдыпович, “Алханай” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Балдоржиев Баир Цырендоржиевич нар 8 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд Дашбалбар суманд айлчиллаа.
Тус айлчлалын зорилго нь хоёр орны хооронд үүссэн уламжлалт харилцааг сэргээн цааш үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх мөн Хэнтий аймагтай хийсэн хэлэлцээрийн дагуу зарим ажлаа тодруулан тодотгох, биеийн тамир спортын арга хэмжээ болон залуучуудад зориулсан арга хэмжээнүүдийг илүү түлхүү хэрэгжүүлэх явдал байлаа.
Айлчлалын үеээр Оросын Холбооны зөвлөлийн гишүүн Жамсуев Баир Баясхаланович сумын “ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдэгээр шагнуулж, шагналыг сумын Засаг дарга Ж.Ёндонжамц, ЗДТГ-ын дарга Ү.Бөхчулуун нар гардуулан өгсөн юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд