63 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар \МОНЦАМЭ\. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар \ХХҮГ\ "Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох" хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг "хөдөлмөрт бэлтгэх" сургалтад хамруулжээ. Сургалтыг Улаанбаатар хотын эрх бүхий ЖДҮ-ийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулжээ.
Зорилтот өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор Баруун-Урт сумын 63 өрхийг ХХҮГ сонгон авчээ. Тус өрхийн иргэдийг ажлын байранд зуучлах, мөн ажлын байран дээр гаргаад хэрхэн ажиллах заавар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийдэг. Үүний хүрээнд тус өрхийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, гэрчилгээ олгожээ. Улмаар нэг иргэнийг шууд ажлын байраар хангаж, бусад иргэдийг ажлын байрны захиалга ирсэн тохиолдолд тохирох ажилд нь зуучлах аж. Мөн нийтийн түр ажилд хамруулдаг байна.

Т. Одончимэг