Сэлэнгэ суманд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-18 11:21:10
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ зохион байгуулж, шинэ ургацын дээжээ дэлгэлээ.
Сэлэнгэ сумынхан жилд дунджаар 520 тонн төмс, 320 тонн хүнсний ногоо хурааж, орон нутгийн хэрэгцээгээ бүрэн хангаж, Орхон аймаг болон бусад зах зээлд нийлүүлдэг юм.
Энэ намрын шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд орлуулах зорилгоор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хавар 50,0 га талбайд төмс, 27,0 га талбайд хүнсний ногоо тариалсан. Одоо ургацаа хурааж байна гэж тус сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярьлаа.
“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Итгэтийн гүүний нээлтийн ёслолд зориулсан бэсрэг наадмын үеэр гаргасан юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ